Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо:
5.Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо: Хоол орох, боловсруулах, шимэх, боловсроогүй бүтээгдэхүүнийг ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг амны хөндий, улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, элэг цөсний хүүдий, нойр булчирхай, нарийн ба бүдүүн гэдэс, шулуун гэдэс, шүлсний булчирхай, дотоод шүүрлийн булчирхай зэргээс бүрдэнэ. Ходоод нь давсны хүчлийн тусламжтайгаар хоолыг зутан шиг задална. Биед байх шүлсний хэмжээ 1500 мл, ходоодны шүүс 2500 мл, цөс 500-1500 мл, нойр булчирхайн шүүс 2500 мл, гэдэсний шүүс 3000 мл тус бүр байдаг. Гэдэс нь маш олон тооны илбэрхийтэй. Эдгээр нь нийлээд хүнсний бүтээгдэхүүнийг сийвэнгийн амьд том ширхгүүд болгон хувиргана. Эрүүл бие махбод хоногт 100-150 г өтгөн ялгаруулна. Элэг нь 24 цагт 1-1,5 л цөсний шингэн  үйлдвэрлэж, цөс нь өөх тосыг глицерин, тосны хүчлүүд болгон задалдаг. Эдгээр хүчлийн молекулууд нэгдэн цусанд нэвтрэн орж цусан дахь эрчим хүчинд нөлөөлнө. Ингэснээр нүүрсхүчлийн хий ба тогтмол ялгардаг эрчим хүч бүхий ус болж задарна. Бие махбодын цэвэрлэгээ ихэвчлэн шөнө явагдана. Цэвэрлэгээ чанар муутай явагдсан бол хүн маш ядрангуй сэрдэг. Элгээр 1 цагт 100 мл цус дамждаг. Хоол идсэнээс хойш 1-3 минутын дараа нойр булчирхай ажиллаж эхэлнэ. Хоол боловсруулах эрхтний тогтолцоог идэвхжүүлэн дэмжихийн тулд идэж хэрэглэж буй хүнс, ундаа нь хорт бодисгүй байх, В бүлгийн амин дэм, К амин дэм зэрэг бусад шаардлагатай эрдэс бодисуудыг хэрэглэн мөн гэдсийг цэвэр байлгах, ус сайн ууж ходоод гэдсээ цэвэрлэх, ходоод гэдэсний шимэгчдийг зайлуулах зэрэг нь чухал хэрэгцээтэй байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats