Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо:
6.Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо: Энэ тогтолцоонд бөөр, давсаг, шээс дамжуулах хоолой зэрэг эрхтнүүд, мөн арьс орно. Хүний биед хэрэгцээгүй зүйл биеэс бүрэн гадагшилж байх ёстой. Бөөрний хялгасан судасны урт 60 м, үүгээр дамжин бөөрний нефронууд цус ба бөөрний эсүүдийн хооронд солилцоо явуулдаг. Насанд хүрсэн хүний хоёр бөөр 2 сая нефронуудтай байна. Эрүүл бие хоногт 1,5 л шээс ялгаруулна. Арьс нь мөн л ялгаруулах эрхтэний тогтолцоонд орно. “Хэн сайхан арьстай байна тэр бүх юмтай” гэсэн зүйр үг ч байдаг. Хүний бие дээр 2 сая гаруй хөлсний булчирхай байдаг. Ердийн үед хоногт 600-900г хөлс хүнээс ялгарна. Хөлс байнга гарах нь бие махбодын ялгаруулах бүх тогтолцоонд тусалж байдаг. Арьсны химийн бүтцийн 70-72%-ийг ус бүрдүүлдэг. Экологийн хорт бодисууд биед байх нь шээс ялгаруулах тогтолцооны чухал эрхтэн болох бөөрийг муутгана. Бактер вирусын халдварт өвчний архаг голомтгүй байх, махтай хоолыг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх, согтууруулах ундааг хориглох, А, С, Е амин дэмүүд, кали, магни, селен, кальци зэрэг эрдэс бодис, эм бэлдмэлийг тохируулан хэрэглэж байх нь зүйтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats