Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Яс булчингийн тогтолцоо
9.Яс булчингийн тогтолцоо нь бие махбод, дотор эрхтнийг хамгаалж, тулгуур эрхтэн, хөдөлгөөний үйл явцыг хариуцна. Яс булчингийн тогтолцооны байдлаас хүний идэвхтэй хөдөлгөөний чадавх хамаарна. Ясны эдээс биеийн бүх яснууд, мөгөөрс, үе тэдгээрийг холбогч холбоосуудаас бүрэлдэнэ. Ясны эдийн хатуу суурийг бүрдүүлэгч нь кальци, фосфор, кали, магни зэрэг элементүүд байх ба бүх үеүд ба холбоосууд үеийн доторх шингэнээр угаагдана. Үенүүд доторх шингэний чанараас яс булчингийн бүх тогтолцооны ажиллагаа хамаарна. Үеүдийн бүх өвчлөлд эхний ээлжинд үений доторх шингэний чанар ба хэмжээ өөрчлөгдөнө. Үений шингэн нь булингартаж наалдамхай болж уургийн харьцаа өөрчлөгдөх үрэвслийн шинж илэрнэ. Араг яс нь хүний хөдөлгөөний тулгуур эрхтэн бөгөөд 206 яснаас бүтнэ. Эдгээрийн ихэнх нь гар ба хөл мэтийн үе мөчнүүдийг үүсгэнэ. Нуруу нь яс булчингийн тогтолцооны хамгийн чухал эрхтнүүдийн нэг юм. А, С, Е, Д, кальци, фосфор, магни зэрэг эрдэс бодис, амин дэмүүд мөн бусад хэрэгцээт эм бэлдмэлүүдийг хэрэглэх, илүүдэл жингүй байх, нурууны яснууд дарагдаагүй байх, яс үений эмгэгийг үүсгэдэг халдварт өвчнөөс сэргийлэх, үеийн шингэн чанарлаг байх зэрэг яс булчингийн тогтолцоог хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats