Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хятад анагаах ухаанд хүний бүтцийг
Хятад анагаах ухаанд хүний бүтцийг хэрхэн задлан үзэж анагаан эмчилдэгийг мэдэхийг хүсвэл энэ хэсэгт анхаарлаа хандуулна уу. Хүний биеийг арга билэг (阴 阳) таван махбод (五行) дусал (精), хий (气), сүлд (神), таван цул (五脏), зургаан сав (六 腑) судас хэрдсээс (经 络) бүтсэн гэж үздэг ба эдгээр нь тус тусдаа  маш дэлгэрэнгүй гүнзгий  байж хүн үүсэх, амьдрах, өвчлөх, эвдрэн задрах, хүртэлх бүх л  агуулгыг заан жолоодож хөтлөн тайлбарладаг бүрэн бүтэн онол байдаг.
 Дусал цусыг хүнийг үүсгэх бодисын суурь, эрүүл залуумсаг оршихын үндэс язгуур гэж үздэг. Учир юу вэ? гэвэл дусал нь хоёр зүйл байдаг. Анхдагч буюу байгаллаг чанартай, удам генээс улбаалан биед дагалдан төрж аажмаар боловсрон идэвхжиж, удамшил үржлийн эх үүсвэр болон хувирдаг, олдмол дусал нь газар тариалан ургамал амьтны шим шүүснээс үүсэн бий болж цус ба биеийн нарийн шингэн дааврын үүсвэр болж биеийг төгөлдөр амьдруулахын үндэс болдог байна.
 Хий: Сансар, байгаль, ертөнцөөс авч байгаа амьдрах хий энергийг зааж байгаа бөгөөд үүнийг “чи” (气) гэх ба дотор нь бас юан чи {元 气} язгуур хий, “Зүн чи” (宗气) биеийн тамирын үндэс, “Вэй чи” (卫气) хамгаалах хий,  “Ин чи” (营气)  тэжээн амьдруулах хий гэж дөрвөн үндсэн хийд хуваан үздэг. Мөн хий  тус бүр нь эерэг, сөрөг хоёр үүрэгтэй байдаг. Эдгээрийг төлжүүлэх тэжээх арга барил нь хүртэл өөр өөр. Хий агаар нь хүнд үзэгддэггүй, мөнгө зарлагддаггүй  орчлонгийн бэлэг болохоор хүмүүс төдийлэн хайрлахыг бүү хэл, ач тусыг нь ч бараг мэддэггүй гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байхаа. Хятад анагаах ухаанд хийн тухай ярихгүйгээр хүнийг эмчилнэ гэсэн ойлголт үгүй юм.
 Сүлд ( 藏神) цул сав, бие махбодын гадна өнгө, сэтгэцийн цог золбоо, сүлд хийморь болно. Эрт дээр үеэс сүр, сүлд, хийморь гэж яригдсаар  ирснийг товчлоод сүлд гэнэ. Хий, цус, сүлд гурав хэвийн байснаар хүн хялбар өвчлөхгүй, эрүүл оршихуйн үндэс болж эдгээрийн аль нэг нь хямран доройтвол өвчлөх, лагшин муудахын эхлэл гэж хятад анагаахын онолд номолдог.
 Таван цул: 五 脏 Элэг нь цус зохион бүтээх, хадгалах, хор ариусгах гол эрхтэн болно. Зүрхийг зүрх судасны төв захиргаа, хүч энерги, сүр сүлд, бодлын голомт гэж үздэг. Үнхэлцэг нь зүрхний сүүдэр эрхтэн, зүрхийг хамгаалах үйлдэлтэй. Уушги нь хий энергийн солилцооны гол үүрэгтэй эрхтэн. Хий болон сансрын энергийн солилцоогоор дамжуулж амь насны хэвийн үйл ажиллагааг баталдаг. Дэлүү, ходоод, гэдсийг хавсран шингээлтийг дэмжих, шим тэжээлийг зөөвөрлөх, цус зохион бүтээх уурхай болмой. Эмэгтэй хүний өвчнийг сав, бөөртэй холбон тайлбарладаг. Энэ нь тэдгээр эрхтний үйл ажиллагаатай холбон үзсэн эртний үзэл баримтлал бололтой. Бөөр, савыг амь насны эх булаг гэж үздэг. Учир нь бөөрний мин энергээс биеийг бүтээх дусал цус өндөг боловсордогт оршино. Үржил, усны үйл, бэлгийн ажиллагаа, дусал шингэн боловсрох гол эрхтэн гэж үздэг.
 Зургаан сав: 六 腑 Ходоодыг хоол хүнс, шим тэжээлийн эх булаг гэж үздэг бөгөөд шингэн боловсруулах тогоо адил, ходоодны үйлийн гол хүчийг ходоодны хий гэж нэрлэж, тэр нь доош урсгалтай байж, урваж дээш эргэвээс хэхрэх, зогисох, бөөлжих, дуршил муудах, хоолны шингэц муудах болно. Нарийн гэдэс, бүдүүн гэдэс нь шингээлтийн гол үйлийг гүйцэтгэх шим шүүсийг дэлүүнд хүргэн дэлүүний цусаар дамжин бүх биед хүргэх, шингээлтийн эцсийн хэрэггүй зүйл ба хорт бодисыг гадагшлуулах гол үүргийг гүйцэтгэнэ. Цөс нь цөсний шингэнийг агуулах сав, тус шингэн байнга гэдсэнд шүүрэлж шингээлтийг хавсардаг. Цөсний өөр нэг үйлдэл нь  цөс зоригийн үйл ажиллагаа болно. Зоримог хүмүүсийг цөс зориг сайтай (胆大) гэж ярьдаг. Давсаг нь ус, шээсний үйлийг гүйцэтгэнэ. Самсай үрийн шингэнийг агуулах сав, үржил, мөн биеийн тамир язгуур хийн орон гэж үздэг ба самсайн язгуур хий нь дээд, дунд, доод гурван оронд гүйж, бэлгийн үйл ажиллагаа, шим тэжээл, бодисын солилцоо ялгаруулах үйлийг дэмждэг байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats