Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Энэтхэг, Төвд, Монгол уламжлалт ангаах ухааны үүднээс
 Уламжлалт Монгол, Төвд, Энэтхэг анагаах ухааны ёсонд биеийн бүтцийг тайлбарлах онол нь үндсэндээ адил байдаг. Тэр нь хорлогч гэм нэг тал, хорлогдогч махбод нөгөө талаас нийлж бүтсэн онол юм. Арга билэг, таван махбодын шинж чанарыг агуулсан хорлогч гэм (хий, шар, бадган) хорлогдогч махбод (долоон тамир, гурван хир) нийлээд хүний биеийг бүтээх бөгөөд үүнийг бас түшигч гэм, түшиглэгч махбодын харьцаагаар тайлбарладаг. Түшигч хий, шар, бадган гэх гурван гэм, түшиглэгдэгч тунгалаг, цус, мах өөх, яс, чөмөг, дусал гэх долоон тамир, өтгөн мөр, шээс, хөлс гэх гурван хирийн эрүүл буюу хэвийн харьцаан дээр бие махбодын хэвийн үйл ажиллагаа явагдаж тэдгээрийн аль нэг шатанд буюу ямар нэг доголдол гарснаар харилцан хямралдаж өвчин болдог хэмээн үздэг билээ. Мөн эдгээр гурван гэм долоон тамир, гурван хир нь арга билэг, таван махбодын тэнцвэртэй. Нөхөр, дайсан, эх хүү бололцсон харьцаан дээр тогтвортой үргэлжилдэг болохоор энэ бүхний учир начир, нарийн зохион байгуулалтыг ойлгож зөв баримтлан явах нь эрүүл орших, урт удаан наслах, өвчин гэмийг урьдчилан сэргийлэх, эмчлэх, онолын ба оюун санааны суурь болж өгдөг. Мөн эдгээр анагаах ухааны ёсонд уран, мунхаг, тачаангуй гурван шуналаас үүсэх бие,  хэл, сэтгэлийн үйлийг ямагт тэнцвэртэй байлгахыг чухал гэж үздэг билээ. Арга билэг, таван махбодоос бүтсэн бие махбодыг, арга билэг таван махбодоор бүтсэн ургамал, амьтны гаралтай эм тангаар зохицолдуулан анагаан эмчлэх  онол дадлыг хослуулсан анагаан эмчилж тэнцүүлэн барина. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats