Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эфирэн бие
 Нарийн торгон  биеийн анхдагч бөгөөд физик биеэс 4–6 см зайтай, биеийг бүхэлд нь бүрхсэн байдлаар оршдог. Физик биеийг насан турш ихэр адил дагаж хамгаалж түүнд сансрын энергийг дамжуулдаг. Энгийн хүний нүдэнд үл үзэгдэх улбар шаргал өнгөтэй, сиймхий, тунгалаг биет болно. Биеэс 3 см зайнд байрлаж байдаг бөгөөд  свадхистхан хүрдээр эфирийн ертөнцөөс энергийг авч цэнэглэгдэнэ. Зарим тохиолдолд эфирэн бие физик биеэс бүрэн буюу хэсэгчлэн салан гарах тал байдаг. Ийм тохиолдолд хүн түр зуур ухаан алдах, гар хөл бадайрах шиг болж эргээд орохлоор хэвийн байдалдаа ордог байна. Нас хөгшрөхийг дагалдан эфирэн бие, физик биеийг цэнэглэх чадамж сулардаг тул хүнд хөгшрөлтийн шинж илрэл нэмэгдэх тал байдаг. Үүнийг иогийн дасгалаар сэргээн сайжруулж болдгийг олон улсын түвшинд ярих болсон. Эфирэн биеийн хөгжил хэр байхаас хүний чийрэг, буурай, сулбагар, өвчлөмтгий байх нь ихээхэн шалтгаалдаг. Иймээс эфирэн биеийг хөгжүүлэх нь тун чухал. Цэвэр тунгалаг цэнгэг агаар, ой мод, хөдөлгөөн спорт, янз бүрийн бясалгал, амьсгалын дасгал зэрэг нь эфирэн биеийг цэнэглэх идэвхжүүлэхэд ач тустай байдаг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ихэвчлэн энерги авдаг тул шинэ соргог ногоо жимс тогтмол хэрэглэж байвал зохино. Эфирэн бие нь хүн нас барснаас хойш гурав хоногийн дараа задран замхардаг. Гэрэл харах тодорхой чадлыг ологсод эфирэн биеийг олж харах боломжтой болдог. Монголчууд эфирэн биеийг хийморийн бие гэж  бас ярьдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats