Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Астрал бие
 Сэтгэл хөдлөл, хүсэл зоригийг бий болгодог бие  бөгөөд нүдэнд үл үзэгдэх жирэлзсэн, хөдөлгөөн ихтэй, давтамж өндөртэй астрал материас бүрэлддэг. Физик биеийн гадна 10-15 см зайд орших нарийн матераас бүтсэн байдаг. Сэтгэл хөдлөлтэй холбоотой байж сэтгэл хөөрсөн үед нягт болж, тайван үед сийрэг чанартай. Өндөр хэмжээнд биеэ сулласан бясалгалын үед хүмүүс дээш хөөрөх, доошлох, хэлбэлзэх, нүдэнд үзэгдэх бодит биегүй болох мэтийн олон нууц нь астрал түвшинг өндөр хөгжүүлсэнтэй холбоотой гэж үздэг. Астрал бие нь физик бие ба эфирэн биед нэвтрэн орсон солонгон өнгөтэй байдаг ба унтаж байх үед астрал бие физик биеэс гарч астрал ертөнцөөр зугаалж зарим зүйлийг биелүүлэхийг зорьдог. Хүн сэрмэгц астрал бие гэрлийн хурдаар эргэн ирдэг. Астрал бие ба физик бие салшгүй нарийн холбоотой байдгийг зарим ном сударт ”Зүрхнээс нарийн мөнгөн утас шиг зүйлээр холбоотой ба энэ холбоос тасарвал хүн үхдэг” гэж бичсэн байдаг. Астрал бие манипура  хүрдээр дамжуулан астрал ертөнцөөс хэрэгтэй энергээ олж авдаг. Астрал бие нь хүн нас барсны дараа 49 хоногт аажмаар задарч үгүй болдог байна. Хүн нас барсны дараа 49 хоног хийдэг.  Энэ зан үйл  үүнтэй холбоотой байж болох талтай юм. Астрал биеийг Монголчууд хүслийн бие гэж хэлдэг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats