Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ментал бие
 : Үүнийг бодлын бие гэж нэрлэдэг бөгөөд гуравдахь торгон бие ч гэж хэлдэг. Хүний бодлын энерги ментал биеийг удирдан чиглүүлж байдаг. Физик биеэс 25 см зайд оршдог, мөр толгойноос цацарч шар буюу солонгон өнгөтэй, хүний бодол ухаан тэлэх тутам тодрон ихсэж байдаг. Санаа бодлыг үүсгэх, дамжуулах, хувиргах зэргээр ааш зангийн үндэс суурь болдог. Хүчтэй хүсэл зориг нь түүнийг хэрэгжүүлэн ажил үйл болгох оновчтой бодлын хэлбэр хүчийг бий болгоно. Иймд бодлын хүчнээс сайн муу үйлийн үр бий болно. Ментал биеийн энергийн тусламжтайгаар хүн сэтгэн бодох, задлан шинжлэх, харьцуулан үзэх, дүгнэлт шийдвэр гаргаж байдаг. Ментал бие нь анахата чакраар дамжуулан физик биетэй энергийн солилцоо хийж, ментал орчны хэвийн үйл ажиллагааг баталдаг. Далдыг харагчид ба гэрлэн бие үзэх чадамжтай хүмүүс хүний ментал биеийн гэрлийг хараад тухайн хүний чадварыг мэдэж хэлэх тал бий. Бид бурхадын зураг дүрсийг харахад толгойн дээд биеэс нь хэдэн давхар гэрэл цацарч байгааг хардаг. Энэ бол бурхадын  чадал гэгээрэл олсныг харуулж байгаа нэг илрэл болно. Хүн бүхэнд ментал гэрлэн бие байдаг. Гэхдээ тухайн хүний оюуны чадамжаас харгалзан янз бүрийн хэмжээтэй байдаг. Хүн бодох, сэтгэх, бясалгах үед ментал бие тодрон ихсэж, тархиа ажиллуулахад тааруу хүмүүсийн хувьд харьцангуй бага буюу бүүдгэр  байдаг байна. Хүн нас барсны дараа 90 хоногт ментал бие задарч алга болно. Эфир, астрал, ментал биеийг хүний доод гурван торгон бие гэж хэлнэ. Эдгээр бие нь байгаль ертөнц,бодол сэтгэлгээ, хоол тэжээлээс энергээ авч байдаг. Одоо яригдах дээд гурван бие нь кармын бие, будхи бие,  атмын бие гурав болно. Тэдгээр  нь байгалиас биш оюуны энергээр тэжээгддэг маш нарийн бие болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats