Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Карма бие
: Каузаль бие, шалтгаан бие, үйлийн үрийн бие гэж нэрлэнэ. Хүний олон төрөл амьдралыг дамжин хадгалагдаж аль төрөлдөө үйлдсэн бүх л сайн муу үйл ба түүний тухай бүх мэдээллийг хадгалж байдаг болохоор үйлийн үрийн бие гэж эртнээс нэрэлсээр иржээ. Үйлийн үрийн бие нүдэнд харагдаж гарт баригдахгүй боловч яг хүний биеийн хэлбэртэй цайвар цагаан өнгө бүхий сиймхий физик биеэс 30-40 см зайд оршиж, сүүдэр шиг дагалдан яг л кино зураг авч байгаа камер аппарат адил бие, хэл, сэтгэлээс үүдэлтэй бүх зүйлийг алдалгүй бичиж хадгалсаар байдаг. Тус бие нь хэзээ ч үхэшгүй мөнхийн хэсэгт багтаж, төрөл авах бүрт хамт шилждэг учиртай. Мөн өнгөрсөн амьдрал ба ирээдүйд хийх бүх үйл хэргийн долгион мэдээллийг агуулсан байдаг, эдгээр үйлийн үрийн мэдээлэл нь ямар нэг гадны нөлөө тусгалаар санаатай буюу санамсаргүй арчигдан арилна гэсэн ойлголт байдаггүй .Энэ бол хорвоо ертөнцөд хамгийн үнэнч за гэсэн газарт за, үгүй гэсэн газарт үгүйгээр бичигддэг болохоор зөвхөн итгэл үнэмшил, бясалгалын аргаар зовлонгоо нимгэлэх, зовлонгоос мултардаг жамтай гэдэг. Өндөр хөгжсөн кармын бие нь хүн амьтанд нөлөөлөх, зайнаас үйлчлэх, эд юмсыг хөдөлгөх, хатуу зөөлнийг нэвтлэх, дээш доош хөөрөх, кундалиныг дээшлүүлэх, холын зайнаас нэвт харах гээд олон гайхамшигтай зүйлийг хийх боломжийг нээдэг талтай. Хүн нас эцэслэхэд кармын  бие устаж алга болдоггүй. Бусад дээд торгон биеийн хамт олон ертөнцийн аль нэг давхаргад шилжин явдаг нэг төрлийн сүнсэн биет болно. Физик биетэй вишудха чакраар холбогдон харилцан нөлөөлдөг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats