Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Чакр буюу хүрдийн тухай
Чакрыг бас хүрд гэж нэрлэдэг. Дээр дурдсан хүний нарийн бие бүхэн сансрын торгон ертөнцүүдтэй холбогдож байнгын энергийн солилцоо хийж байдаг үүдийг чакр гэнэ. Энэ үүд гэдэг нь сансар огторгуй, физик бие, торгон нарийн биеийн холбоос болсон долоон үндсэн чакр буюу хүрд болно. Энэ долоон үндсэн хүрдээр сансар, байгаль ертөнцөөс хүний амь биед  хэрэгцээтэй олон энерги дамжин биеийн эс эд бүхэнд нэвтэрч бие махбодын хэвийн амьдралыг баталж байдаг. Чакр болон хятад анагаах ухааны зүү төөнүүрийн ухааныг эртний одон орны судлалтай холбон бичсэн ном олон байдаг. Бодитойгоор хэлбэл сансар огторгуй бол нэг том бөмбөлөг, огторгуйн дундуур нэг хөндлөн огтлоос байдаг. Үүнийг тэнгэрийн оёдол гэдэг,  оёдол тэнгэрийг 365 хуваасан байдаг бөгөөд од гариг бүхэн энэ 365 огтлоос дээр байрласан байдаг. 28 гариг од мөн адил тэнгэрийн оёдлыг даган байрладаг. Эртний тэжээн амьдруулах судалгааны эрдэмтэд удаан хугацааны ажиглалт судалгаа хийсний үндсэн дээр хүний биед бас 365 цэг бэлчир байхыг мэдэж бүх биед яв цав тэнгэрийн 365 хуваасантай тэнцүү тоотой байжээ. Ийнхүү хятад эмнэлгийн зүү эмчилгээний 365 цэг гарч ирсэн байдгаас онцгой найман гол урсгал, 12 тусгай урсгал, рэн дү хоёр урсгалд хураангуйлан онолжуулж тайлбарласан байдаг. Рэн, дү хоёр урсгалаар нэг удаа гүйцэд эргэлт явагдахыг бага эргэлт буюу нэг гариг гэж хэлнэ. 12 тусгай урсгал, найман гол урсгалаар дамжин биеийн 365 урсгалын цэг хүрэхийг  их эргэлт гэж тус тус нэрлэжээ. Олон мянган жилийн гайхамшигтай хятад анагаах ухааны зүү эмчилгээний соёл нь ердөө энэ хэдэн үндсэн урсгалыг гайхамшигтай эзэмшсэнээс мөн онолжуулан хөгжүүлснээс ирсэн байдаг.
    Зүүгээр эмчилнэ гэдэг нь аль хэсгийн ямар цэг, ямар урсгалаар энерги авч, дамжуулж чадахгүй болсныг хатган цочроон нэвтрүүлэхэд нууц нь оршдог. Хүний мэдлэг оюун дээд зэргээр хөгжин тэлж байгаа энэ цагт хүн гэдэг энэ гайхамшигт амьтныг ганц анагаан шинжлэх ухааны үүднээс таних биш олон мянган жилийн түүхтэй шашны гүн ухаан, эзотерик судлал, сэтгэл судлал, хүн, нийгэм судлал зэрэгт холбогдон уялдуулж олон өнцгөөс харах шаардлага гарч байна. Чакр болгон хуй салхи мэт эргэлдэж хүний биед зайлшгүй хэрэгтэй энергээ гариг ертөнцөөс татан хурааж, хадгалах мөн дусал, цус, хий, сүлдээр дамжуулан биеийн эс эд бүхэнд тасралтгүй хангаж байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats