Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Муладахара чакр
 Энэ бэлчирийг хятадаар ( 会 阴) hui yin гэж нэрлэдэг. Ахар сүүлэнд орших дөрвөн дэлбээтэй хүрэн улаан бадамлянхуа цэцгийн дунд байрласан шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй, дотор нь долоон хошуутай заан байрлах ба түүнээс гал улаан өнгийн гэрэл цацарч байдаг.Тус чакрын дууны өнгө до, шороон махбодтой,  эр эмийн бэлгийн үйл болон удамшил үржихүй зэрэгт оролцох, тачаангуй үүсгэх мөн хүний биеийг газар дэлхийтэй холбож байдаг юм.Тус хүрдийн үйл ажиллагаа хэвийн сайн байснаар хүний амьдралын энерги идэвхжиж сэтгэл санаа дур хүсэл, өвчин эсэргүүцэх чадвар сайжирдаг байна. Муладахара чакрын энерги үйл ажиллагаа доголдолтой болвол бөөр, давсаг, түрүү булчирхай, сав өндгөвчийн хэвийн байдалд нөлөөлж бэлгийн дур хүсэл муудах, ойр ойрхон шээх, цагаан мах, шамбарамын өвчин тусах, үргүй буюу жирэмслэхгүй болох зэрэг илрэл гарч болзошгүй. Мөн ус, шороо махбодын хүч хямарч байдаг болохоор тус чакрын энергийн урсгал дэмжих, махбодыг харгалзан сав бөөр давсагны хий цусны энергийг сэргээн тэтгэх эм тан, зүү төөнүүр засал, иог дасгал зэргийг ашиглаж хэвийн байдалд оруулдаг билээ.  Чакрын үйл ажиллагаа, хийг тэтгэх “Жин гүй сэн чи ван (金 贵 肾 气 丸), “Ванлаг соодон “ сожид  зэрэг эм байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats