Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Свадхистана чакр
Гэдэс, бөөр, сав давсгийн энергийг тэтгэнэ. Хүйснээс 2.5 см доош оршино. Үүнийг ша дан тиан (下 丹 田) гэж нэрлэх бөгөөд иог дасгалын хүчээр дотоод амин энергийн бөмбөлөг ихэнхдээ энэ чакрт түшиглэж бүтдэг. Тус бөмбөлөг бүтсэнээр дуртай үедээ ашиглаж эрүүл мэнд, биеэ хамгаалахаас гадна дийлдэшгүй хүч энергийг дайчлан гаргах, хад чулуу мэт хатуулаг зүйлсийг хага цохих, бусдыг хийн хүчээр зогсоох, явуулах, юмсыг хөдөлгөх, холдуулах, ойртуулах, өөрийн ба бусдын өвчнийг анагаан  арилгах гэх мэт гайхалтай зүйлсийг дураараа хийх боломж чадлыг олдог байна . Энэ “Ша дан тиан” чакрын хий энергийг бүтээхэд мэдээж нөр их хөдөлмөр дасгал, ухамсар, тарнийн төвлөрөл орох нь ойлгомжтой. Ном сударт өгүүлсэнээс харахад ертөнцийн тоосноос биеэ тусгаарлаж, сэтгэлийн төвийг олж, иог дасгалыг идэвхжүүлэн, энерги бүрэлдэхэд хамгийн тохиромжтой энерги сайтай аглаг ууланд тусгай багшийн жолоодлогоор бясалгалын өндөр түвшинд хүрч ухамсрын дээд төвлөрлийг олмой хэмээн номолсон байна. Тус чакрыг амьдруулахад цэвэр энергийг хурааж сансрын энерги солилцоход саадгүй байлгах хэрэгтэй. Энэ хүрдний үйл ажиллагаа доголдвол өтгөн хатдаг. Энэ чакр нь бархасвад гарагтай холбоотой байж усан махбодод харъяалагдаж, дууны өнгө нь ре, улаан шаргал өнгөтэй, үржил эр эмийн бэлгийн үйл, түрүү булчирхай, сав өндгөвч, давсгийн үйл ажиллагааны хэвийн байхад тодорхой үүрэг оролцоотой. Тус чакрын үйл ажиллагаа муудсанаар дээрх эрхтний үйлд  саад гэм болох болзошгүй тул цэвэр байлгах хэрэгтэй. Зүжид нямажонхор, ар үр-17, лү вэи ди хуан ван (六 味 地 黄 丸) зэрэг чакрын энергийг дэмжих эм байгаа.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats