Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Манипура чакр
Манипура чакр буюу  shang wan (上 脘): Хэвлийн дээд хэсэгт орших арван  дэлбээтэй хувилгаан хүрд болно. Чакрын өнгө улбар, дуу нь ми болно. Ангараг гаригтай холбогдож, ходоод, элэг цөс,  нойр булчирхай гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахыг тэтгэж  ялангуяа ходоодны гурван энерги болох шингээгч шар, ялзлагч бадган, гал тэгшитгэгч хийн хэвийн байдлыг хангадаг. Хүний хэвлий орчим, наран зангилааны хавьд оршиж байдаг тул тус чакр гэмтсэнээр элэг цөс, ходоод нойр булчирхай, гэдэс ихэвчлэн өвчилдөг юм. Шингээлтийн гурван энергийг барьж, эмчилвээс өлзийтэй бөлгөө. Мөн ангараг гаригтай холбоотой болохоор цээж хэвлийн хөндий, гэдэс үрэвсэх тохиолдол олонтоо юм. Энэ чакр нь гал махбодод хамаарах тул халуун буюу үрэвсэлт өвчнөөс болгоомжил. Махбод болон шарын орноос улбаалан гал, нар, уур бухимдал, хурц халуун, явдал мөр нөхцөлөөр тус чакр ихэвчлэн гэмтдэг тул энэ талаар анхаарч байх хэрэгтэй. Манагчинбу, жалцанжүриг,  shu gan wang (  舒 肝 丸) зэрэг гэдэсний чакрыг дэмжих эм тан байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats