Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Анахата чакр
 (  中 丹 田 zhong дан тиан  ): Арван хоёр дэлбээтэй зүрхний оронд орших энэ чакр нь хоёр хөхийг холбосны тэг дунд байрлаж, ногоон өнгөө цацруулан, хий махбодын онцлогийг гаргаж байдаг. Зүрх судасны систем, цус болон тунгалагийн системийн  үйл ажиллагааг тэтгэх гол чакр болно. Мөн түүнээс доош байрлах “манипура чакр” төвтэй холбоотой байж улмаар далайн вантай холбогдож байдаг.Тус чакр эдгээр төвийн үйл хэрэгт оролцдог болохоор эрмэг зоримог, шийдэмгий санаа бодол төрөхөд нөлөөлдөг. Мөн орчинтойгоо зохицох тэнцвэрийг бий болгодог. Энэ чакр гэмтсэнээр хүний идэвхтэй чанар буурч, сүр сүлд, цог золбоо муудах, аймтгай цочимтгой болох, санаа сэтгэл хөвөлзөх, тогтвор муутай болох, зүрх хатгах, түгших зэрэг зүрх судасны өөрчлөлт гардаг . Тус чакр гэмтсэний улмаас гэдэс, элэг зэрэг эрхтэн дам нөлөөлөгдөх талтай. Анахата гэдэг нь сэтгэлийн төв гэсэн санскрит үгнээс гаралтай, хятад анагаах ухаанд хий мэдрэл, зүрхний өвчинд хатгадаг shan zhong(膻 中)бэлчрийн ор болно. Дууны өнгө нь фа, түгээмэл гүйгч хийн орон юм. tian wan bu xin dan 天 王 补 心 丹, сорогжин норов, сорогжин зүжиг гэх мэтийн  зүрхэн чакрын энергийг сэргээн дэмжих, хамгаалах эмүүд бий. .
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats