Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БИЕ МАХБОДЫН БҮТЭЦ,ҮЙЛ АЖИЛЛАГАА
2011/11/01
    Байгаль дэлхий бүхэлдээ матери, ухамсар хоёроос бүтсэн гэж үздэг болохоор хүний бие ч мөн энэ хоёрын нийлбэр байх учиртай. Энд хүний бүтцийг анагаахын шинжлэх ухааны үүднээс мөн гүн ухааны үүднээс тус тус тайлбар хийхийг оролдъё. Орчин үеийн анагаан шинжлэх ухаанд хүний биеийг эс, эд, эрхтэн системээс бүтсэн гэж үздэг.
дэлгэрэнгүй
Төв мэдрэлийн тогтолцоо
2011/11/01
1.Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи ба нугаснаас тогтоно. Тархины гол үүрэг нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулах, физиологи ба биохимийн бүх үйл явцыг хянах, бие махбодыг гадаад орчинд дасан зохицуулах явдал болно.
дэлгэрэнгүй
Амьсгалын эрхтний тогтолцоо.
2011/11/01
2.Амьсгалын эрхтний тогтолцоо. Амьсгалаар дамжин хүний бие махбод хүчилтөрөгчийг авч нүүрстөрөгчийг гаргадаг. Амьсгалсан хий агаар нь уушгийг дүүргэн уушгинаас гарсан хүчилтөрөгч нь цусанд орж эд эсийг тэжээж нүүрстөрөгчийг шахан гаргаж  байдаг.
дэлгэрэнгүй
Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо:
2011/11/02
3.Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо: Цусны эргэлтийн систем нь бие махбодод маш чухал үүрэгтэй. Бие махбодын эс бүрт тэжээлийн бодисыг зөөх, мөн амьдралын үйл ажиллагааны хаягдлаас чөлөөлнө.
дэлгэрэнгүй
Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо:
2011/11/02
4. Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо: Энэ нь цусны бүтцэд чухал хэрэгцээтэй. Чөмөг, дэлүү, тунгалагийн булчирхайнуудаас бүрдэнэ. Цус нь сийвэн хэмээн нэрлэдэг өнгөгүй шингэнээс тогтох ба түүний дотор улаан ба цагаан бөөм, тромбоцит, лимфоцит хөвж байдаг. Сийвэн нь бие махбодын амьдралд шаардагдах уураг, нүүрс ус, тослог, эрдэс давсууд, фермент, даавар, амин дэм гэх мэтээр асар олон элементийг агуулж байдаг.
дэлгэрэнгүй
Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо:
2011/11/02
5.Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо: Хоол орох, боловсруулах, шимэх, боловсроогүй бүтээгдэхүүнийг ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг амны хөндий, улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, элэг цөсний хүүдий, нойр булчирхай, нарийн ба бүдүүн гэдэс, шулуун гэдэс, шүлсний булчирхай, дотоод шүүрлийн булчирхай зэргээс бүрдэнэ.
дэлгэрэнгүй
Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо:
2011/11/02
6.Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо: Энэ тогтолцоонд бөөр, давсаг, шээс дамжуулах хоолой зэрэг эрхтнүүд, мөн арьс орно. Хүний биед хэрэгцээгүй зүйл биеэс бүрэн гадагшилж байх ёстой. Бөөрний хялгасан судасны урт 60 м, үүгээр дамжин бөөрний нефронууд цус ба бөөрний эсүүдийн хооронд солилцоо явуулдаг.
дэлгэрэнгүй
Нөхөн үржихүйн тогтолцоо:
2011/11/02
7.Нөхөн үржихүйн тогтолцоо: Амьд биет бүр нөхөн үржиж амьдралыг үргэлжлүүлдэг. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоо өөр өөр байдаг. Эмэгтэйчүүдэд сав, өндгөвч, умай ба умайн хоолой, эрчүүдэд түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн байдаг.
дэлгэрэнгүй
Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо:
2011/11/02
8.Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо: Эрхтнүүдийн хооронд мэдээлэл солилцоход зориулагдсан дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо байдаг. Хүний бие махбодод 50 гаруй янз бүрийн даавар боловсордог. Тэд тохируулгыг эсийн дээд түвшинд хэрэгжүүлнэ.
дэлгэрэнгүй
Яс булчингийн тогтолцоо
2011/11/02
9.Яс булчингийн тогтолцоо нь бие махбод, дотор эрхтнийг хамгаалж, тулгуур эрхтэн, хөдөлгөөний үйл явцыг хариуцна. Яс булчингийн тогтолцооны байдлаас хүний идэвхтэй хөдөлгөөний чадавх хамаарна. Ясны эдээс биеийн бүх яснууд, мөгөөрс, үе тэдгээрийг холбогч холбоосуудаас бүрэлдэнэ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats